Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар дөнгөж сая мэдэгдэл хийлээ. Тэрбээр нүүрсний хулгайтай тэмцэх шийдвэр төгс байгаагаа мэдэгдээд, өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд томилж байгаагаа зарлалаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 2025 оны 6 дугаар сараас хойш УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ажиллаж байгаа юм. Б.Энхбаяр 1994 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын I дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга, 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2023 оноос Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







